Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
Токио хотын Тачикава дүүрэгт Эртний Гэсэр туужийн сэдвээр бүтээсэн “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Уг номыг Японы зохиолч Нонака Кэйко бичиж, зургийг нь манай нэрт зураач С.Төрбурам зуржээ.
Мөн энэхүү танхимд зураач С.Төрбурамын хайчилбарын үзэсгэлэнг давхар гаргасан байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “Уран зураг гэж андуурахаар сайхан болжээ. Худалдан авагчид Монголын хайчилбарын урлагийг шагшин гайхаж байна” хэмээн ярьсан байна.
Үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжлэх аж. Зураач С.Төрбурам 1991 оноос хойш Норвеги, Польш, Герман, Франц зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
П.Наран
24 цаг
- Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
- Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?
- Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
- Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
- Илхаадын зоосон дээрх монгол бичээс
- Миний Их Монгол Үзэл
- Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
- Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
- Баруун Монголын нүүдэл суудал
- Ерөнхий сайд нар

