Экологийн хувьд цэвэр хот бий болов
Шведийн Кальмар хот дулаан, эрчим хүчний цэвэр экологийн хувьд цэвэр эх үүсгэвэрт бараг бүрэн шилжжээ. «Чикаго Трибуне» сонинд ингэж бичсэн байна.
Албан ёсны мэдээнээс үзвэл, 2005 оны байдлаар тус хот 35 мянга орчим хүн амтай байжээ. Одоо бүс нутгийн цахилгаан эрчим хүчний 90 орчим хувийг салхи, цөмийн болон усан цахилгаан станцаар хангаж байна.
Үүнээс гадна, энэ хотод бензин хэрэглэхээс бараг бүрэн татгалзжээ. Одоо автомашин, автобус зэрэг хотын бүх тээврийн хэрэгсэл хүнсний болон ой модны үйлдвэрийн хаягдлаас гаргаж авдаг био түлшийг бензиний оронд хэлэлцэж байна. Хотын захиргааны албан ёсны төлөөлөгчдийн хэлснээр, 2030 он гэхэд хотод ашигт малтмалаас гаргаж авдаг түлшний төрөл, тухайлбал дизелийн түлш, шатдаг хий хэрэглэхээс бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа ажээ.
Нефтийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, био түлшид шилжих хөдөлгөөн нефтийн үнэ өсөх болсны дараа Шведэд 1970-аад онд эхлэсэн юм. Энэ санаачилга нэлээд амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо тус орон цахилгаан эрчим хүчнийхээ 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэврээс авч байна.
Я.Сүхбаатар
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

