Цаг агаарын байдлаас болж ургац хураалтад бэрхшээл учрах төлөвтэй байна
Өчигдрийн байдлаар Баянхонгор, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн зарим хэсэг, Архангай, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод бага зэргийн хур тунадас орсон байна.
Маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр зарим газраар, пүрэв гаригт нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Харин уулархаг нутгаар цастай. Эдгээр өдрүүдэд салхины хүч нэмэгдэж, шороон болон цасан шуурга шуурахыг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал, долоонд ихэнх нутгаар, 8, 9-нд говь, талын нутгаар 18-20 м/с, говийн зарим нутгаар 24 м/с хүртэл ширүүсэх аж. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэрч ургац хураалтад хүндрэл, бэрхшээл учрах төлөвтэй байна.
М.Мөнхцэцэг
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

