Хамниган
Эдгээр хамнигадын гарал үүслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Үсүн улсын хүн иргэн Хар мөрөн хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс гэлцдэг. Тэгээд өнө удаан хугацаанд монгол овогтны дунд байсан авч хэлээ марталгүй өнөө хүрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган үгээр хэлэгдэж заншжээ.
Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галтай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын гурван харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин байдаг болно.
Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу (Хан Хэнтий уулын хошуу) буюу Төв аймгийн Мөнгөнморт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг : Эрдэнэ гүний хошуу (Батхаан уулын хошуу) буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд : Дайчин бэйсийн хошуу (Батноров уулын хошуу) буюу Хэнтий Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хөвчийн Жонон вангийн хошуу (Биндэръяа хан уулын хошуу) буюу Хэнтий Биндэр, Өмнөдэлгэр (Хэнтий сум), Батширээт, Дадал зэрэг суманд сууж байна.
Хэл ярианы хувьд Ерөөгийн хамниган, Мөнгөрморьтын хамниган, Цэнхэр мандал, Мөрөнгийн хамнигад, орчин тойрныхоо монголчуудаас бараг ялгарахгүй шахам болжээ.
Хамниган хүний тоо урьд 1000 илүү хүн байсан гэх бөгөөд одоо цөөвтөрхөн байгаа боловч 70 орчин овог тэдний дотор байна.
Хамниган овгууд нь :
Алтанкан, Бамбадай, Бамбачаан, Баргужин, Баягид, Бааханшил, Бодиндор, Бодонгууд, Гавунаг, Горлуд, Гуринка, Гучид, Гүнээкин, Дагаанхан, Дагуур, Долаар, Долоод, Дулнасэл, Дулигаад, Дүнээкир, Дэрийцэгэд, Залтууд, Залайр, Залайр, Замал, Катанкин Кимор, Көндө, Кэпцэнүүд, Лүнээкен, Лүнэкир, Модонгор, Модоргон, Мекээрчин, Намиад, Нэфтэн, Онхолиг, Өрлүүд, Пөөннкин, Сартуул (Бамбадайн сартуул, Бамбачаан сартуул, Баахашил сартуул, Гуриг сартуул, Гуринка сартуул, Кэпцэнүүд сартуул, Махан сартуул г.м) (Саардуул, Сонголд, Нартууд, Нолоон, Тийвэргэ, Тоошил, Тугчин, Увачаан, Улиад, Улианхан, Унзал, Урианхай, Уринга, Үзөөн, Үхэрдээ, Халбид, Халзангууд, Хангид Хатакин, Хөшүүр, Хуланта, Хуургад, Хуучид, Цахар (Хар хөлт цахар, цагаан хөлт цахар), Цоохор Цэмцэгэд, Чипчинүүд, Шарга-Азарга, Шимжээг, Шимшигид, Ширгадуул, Шүүлэнкин, Швэнкигир, Эрэмгэн гэх зэрэг болно.
Хамниганы омгийг нягтлан үзвэл, нэг хэсэг нь монгол овог болох бөгөөд эд нар нь хамниганы дотор орж нутагласаар “хамниганжсан” монгол угсаатан буриад, ар өвөр монгол овог байгаа нь зарим монгол овогтон манжийн байлдан дагуулах үееэес дайн хөлийн учир хамниган нутагт нүүн ирээд, манж нар хамниганыг өөрийн угсаа нэгтэй гэж халдан довтолж, түйвээхгүй байсан учраас тийнхүү хамниганы дунд нэлээд монгол овогт айл орж олон үе өнгөрөхөд хамниган болсон бололтой.

